Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав
2022/5/2
5 дугаар сарын 1-ний өдөр, Монгол Улсын Гадаад харилцааны яаманд Монгол Улсад айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг нар буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 263 сая иений “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.http://jds-scholarship.org/(jds.mongolia@jice.org)
Японы Гадад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн 4-р сарын 28-аас 5-р сарын 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Монгол Улсад хийсэн айлчлалын тухай мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
https://www.mofa.go.jp/mofaj/erp/ca_c/page4_005570.html
- Аж үйлдвэрийг төрөлжүүлэх зэрэг Монгол Улсад тулгамдаад буй хөгжлийн асуудлыг эрхэлдэг төрийн байгууллага, холбогдох яам тамгын газрын засаглалыг бэхжүүлэх, тогтолцоог бий болгох өндөр чадвартай боловсон хүчнийг бэлтгэх нэн шаардлагатай байна. Япон Улс нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн бөгөөд дээрх төслийн хүрээнд Монгол Улсын төрийн албан хаагч залуусыг японы их дээд сургуульд магистр, докторын сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлдэг юм.
- 2023 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”- өөр нийт 16 хүнийг японы их дээд сургуульд суралцуулна. Уг хөтөлбөрт хамрагдсан залуус ирээдүйд өөрийн холбогдох салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хүчин зүтгэхийн сацуу хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.