Хамтарсан кредит олгох механизмын Хамтарсан хорооны 8 дугаар хурал болов

2026/7/3
1 Дурсгалын зураг
2 ХКОМ-ын хүрээнд Парисын хэлэлцээрт нийцүүлсэн кредит (ITMOs)-ийг баталгаажууллаа
 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд, Монгол Улс, Япон Улсын хоорондох Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ын Хамтарсан хорооны 8 дугаар хурал боллоо.
 Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн Кондо болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий нар хурлыг хамтран даргалсан ба, ХКОМ-ын хүрээнд хэрэгжиж буй 4 төсөл буюу “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрших 12.7 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл”, “Дархан хотын 10 МВт-ийн нарны цахилгаан станцын төсөл”, Төв аймгийн Сэргэлэн сумд байрших “15 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл”, “Завхан аймгийн 5 МВт-ын нарны цахилгаан станцын системийг 3.6 МВт/ц батарей хуримтлуурын системтэй хослуулсан төсөл”-ийн хэрэгжилтийн үр дүнд хүлэмжийн хийн ялгарлын бууралтад үндэслэн нийт 214,040 тоннтой дүйцэх хэмжээний кредит олгохоор шийдвэрлэв.
 Түүнчлэн тус хорооны хурлаар Япон, Монгол хоёр улсын хоорондох ХКОМ-ын хоёр талын баримт бичигт өөрчлөлт оруулах болон Парисын хэлэлцээрт нийцүүлэн ХКОМ-аар бий болсон кредитийг олон улсад шилжүүлэн тооцсон ялгарлын бууралтын үр дүн (ITMOs) болгон ашиглахыг баталгаажууллаа.