“Япон орныг сурталчлан таниулагч” сонгон шалгаруулах тухай

2024/11/5
1. Товч агуулга
 Японы Элчин сайдын яамны соёл, мэдээллийн үйл ажиллагаанд*1 1 жилийн турш хамтран ажиллаж, Япон орны сэтгэл татам байдлыг нийтэд түгээн дамжуулах “Япон орныг сурталчлан таниулагч”-ийн сонгон шалгаруулалт эхэллээ. Монголд зохион байгуулагдах Японтой холбоотой арга хэмжээ зэрэгт оролцон олон нийтэд түгээн сурталчлахын зэрэгцээ 2025 оны 2 дугаар сард Японы ГХЯ-наас Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хүүхэд, залуучуудын солилцооны “JENESYS” *2 хөтөлбөрт оролцон Япон оронтой танилцаж, өөрийн мэдэрсэн Японы сэтгэл татам зүйлсийн талаар монголчуудад идэвхтэй мэдээлж, Монгол дахь Японы талаарх ойлголт, сонирхлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.    
 
*1 ЭСЯ-ны соёл, мэдээллийн үйл ажиллагаа
 2025 оны “Япон орныг сурталчлан таниулагч”-аар сонгогдсон хүн 2025 оны 1 сарын 1-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсад зохион байгуулагдах Япон, Монголын харилцаанд хувь нэмэр оруулах хөтөлбөрт оролцон арга хэмжээний үр дүн (видео бичлэг, зураг, нийтлэл зэрэг)-г бэлтгэн боловсруулж соёл, мэдээллийн материал болгон Японы ЭСЯ-нд өгнө. Үүнтэй холбоотой аливаа зардлыг тус ЭСЯ хариуцахгүй болно.
 
*2 Японтой танилцах “JENESYS” хөтөлбөр
 2025 оны “Япон орныг сурталчлан таниулагч”-аар сонгогдсон хүн 2025 оны 2 сарын сүүлээр ойролцоогоор 7 хоногийн хугацаатай Япон оронтой танилцах хөтөлбөрт оролцох боломжтой болох ба өөрийн таньж мэдсэн Япон орны сэтгэл татам зүйлсийн талаар Японд байх үед болоод эх орондоо ирсний дараа сурталчлан таниулна. Япон Улсад аялах зардал (онгоцны тийз, зочид буудал, тээвэр, хоол)-ыг Япон Улсын Засгийн газар хариуцна.  
 ・Аяллын бүс нутаг: Токио ба бусад
 ・Аяллын сэдэв: Японы “Монозүкүри” буюу бүтээх ухаан ба түүний хүний нөөцийн хөгжил

2. Шалгаруулах болзол
 (1)2025 оны 2 сарын байдлаар 10-р ангиас дээш 30 хүртэлх насны хүн байх.
 (2)Монгол Улсын иргэншилтэй, бүртгүүлэх үедээ Монголд амьдардаг байх. Сурагч, оюутнуудын хувьд Монголд суралцдаг байх.
 (3)Урьд өмнө Япон явж үзээгүй байх.
 (4)Энэхүү сурталчлан таниулах тогтолцооны агуулга, зорилгыг сайтар ойлгож, Монголд зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ идэвхтэй оролцох хүн. Үүнд Японд аялахын өмнөх ба дараах уулзалт зэрэг багтана.
 ・ГХЯ-наас хүлээн зөвшөөрөгдсөн хүндэтгэх шалтгаанаас бусад хувийн шалтгаанаар Япон руу явах хөтөлбөрт оролцохгүй тохиолдолд зардлыг төлөх шаардлага үүснэ.
 ・Эрүүл мэндийн тухайд хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж тооцсон тохиолдолд сонгох боломжгүй.

3. Сонгон шалгаруулах хуваарь
 (1)Сонгон шалгаруулах хугацаа: 2024 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл
 (2)Эхний сонгон шалгаруулалтад тэнцэгсдийг зарлах өдөр: 2024 оны 12 сарын 13-ны өдөр Японы ЭСЯ-ны цахим хуудас болон Facebook хуудсанд зөвхөн тэнцсэн хүний бүртгэлийн дугаарыг нийтлэнэ.
 (3)Ярилцлагын шалгалтын өдөр: 2024 оны 12 сарын 18-20-ны өдрүүд ※ Ярилцлагын шалгалтын өдөр, цаг, газрыг эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн тус бүрт и-мэйлээр мэдэгдэнэ. (Хөдөө орон нутаг зэрэг алслагдмал газар амьдарч буй хүмүүсийн хувьд онлайнаар ярилцлагын шалгалтыг авах боломжтой)
 (4)Эцсийн сонгон шалгаруулалтын дүн: 2024 оны 12 сарын 25-ны өдөр ※ И-мэйлээр хүн тус бүрт мэдэгдэнэ.
 ・Зарим нэг нөхцөл байдлаас хамааран дээрх хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй.

4. Сонгон шалгаруулах арга
 (1)Хувийн мэдээлэл болон Асуумж бөглөх
 (2)Богино хэмжээний бичлэг илгээх. Сэдэв: “Миний түгээж чадах зүйл”
 Хэрэв Та “Япон орныг сурталчлан таниулагч”-аар сонгогдвол ямар хүмүүст, ямар техник хэрэгсэл ашиглан Япон орны сэтгэл булаам зүйлсийг хэрхэн бусдад түгээх вэ, өнөөг хүртэл хийж байсан туршлагадаа үндэслэн өөрийн давуу талаа тодотгож өгнө үү.
 Хугацаа: 1 минутад багтаана
 Хэмжээ: 100MB-с бага
 Файлын төрөл:  MP4
 Хэл:  Монгол
 ・Дээрх (1) болон (2)-ыг доорх форматад байршуулна уу.
 https://docs.google.com/forms/d/1JxaQlXBh1WLMAssgg6mYS9QX1xnSvS_u5Wd2TgmXTjk/edit
 ・1 хүн зөвхөн 1 удаа байршуулах тул сайтар шалгасны дараа илгээнэ үү.
 ・Материал хүлээн авсны дараа 7 хоногийн дотор бүртгэгдсэн дугаарыг таны и-мэйл хаяг руу илгээнэ.
 ・Багийн материалыг хүлээн авах боломжгүй.
 ・Хувийн мэдээлэл болон асуумжийн формыг PDF, богино бичлэгийг MP4 хэлбэрээр илгээнэ үү.
 ・Хувийн мэдээлэл болон асуумжийн формыг гараар болон компьютерээр бөглөж болно.
 ・Ирүүлсэн материал болон бичлэгийн агуулга үнэн бус болох нь илэрвэл тэнцсэнийг хүчингүйд тооцно.
 ・Болзлыг үл хангасан, материал бүрэн бус, дутуу бол сонгон шалгаруулахаас татгалзана.

5. Сонгон шалгаруулах нийт хүний тоо
 20 орчим хүн
 
Холбоо барих: Монгол дахь Японы Элчин сайдын яам (Соёл, мэдээллийн хэлтэс)
Утас: 11-320777 (д/д 122,123)Даваа-Баасан 09:00-13:00, 14:00-17:45
E-mail: public.diplomacy-section@ul.mofa.go.jp