“Японы Поп Соёлын Фестивал 2026” арга хэмжээ зохион байгуулагдав

2026/4/21
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Косплэйн тэмцээний ялагч хос
   4 дүгээр сарын 19-ний өдөр Элчин сайд М.Игавахара Corporate Convention Centre-д зохион байгуулагдсан “Японы Поп Соёлын Фестивал 2026” арга хэмжээнд оролцов.
   Энэхүү арга хэмжээний үеэр косплэйн тэмцээн болсон бөгөөд тэмцээний ялагч хос болох О.Энхжин, Э.Ананд нар Нагояд зохион байгуулагдах Дэлхийн косплэйн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх гардан авлаа.