“Япон поп соёлын өдөрлөг 2023” зуны арга хэмжээ

2023/8/8
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Дурсгалын зураг
   8 дугаар сарын 5-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан “Япон поп соёлын өдөрлөг 2023” зуны арга хэмжээний нээлтэд оролцов.
   Энэхүү арга хэмжээнд гол зохион байгуулагчаар  “Японы Поп Соёлыг Сонирхогчдын Холбоо” ажиллаж, дэмжигч байгууллагаар Японы ЭСЯ болон Монголын ГХЯ оролцсон ба олон байгууллага компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, үүнийг 1,500 орчим хүмүүс анимэ, косплей, манга, тоглоом тэмцээнийг үзэж сонирхов.
   Мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Элчин сайд Х.Кобаяши “Японы поп соёлтой танилцсанаар Япон орны талаарх сонирхлоо нэмэгдүүлэн, япон болоод дэлхийн бусад орны залуустай нөхөрлөөрэй” хэмээв.