“Japan Festival in Mongolia 2026” арга хэмжээ зохион байгуулагдав

2026/8/19
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Японы ЭСЯ-ны асар
 8 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Japan Festival in Mongolia 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Фестивалийн хүрээнд Японы соёлын арга хэмжээнүүд, японтой холбоотой аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүний асрууд, япон ресторан, зоогийн газруудын хоолны худалдаа зэрэг олон үйл ажиллагаа явагдаж, энэ хугацаанд 57 мянга гаруй хүн хүрэлцэн ирж сонирхжээ.
 Японы Элчин сайдын яам Монголын Кендамагийн Холбоотой хамтран Японы уламжлалт соёлын нэг болох кендамаг танилцуулснаас гадна оригами болон уран хайчилбар урлах асрыг ажиллууллаа. Мөн каратэ, айкидо, кендогийн холбоодтой хамтран үзүүлэх тоглолт толилуулсан бөгөөд энэ нь олон үзэгчдийн сонирхлыг татсан юм. Түүнчлэн косплей, япон  дууны тэмцээний шүүгчээр ажиллаж, косплей тэмцээний шилдэг 2 оролцогч, дууны тэмцээнд шалгарсан Элчин сайдын яамны тусгай байрын 1 оролцогчид Япон оронтой танилцах “JENESYS” хөтөлбөрийн эрх олголоо.
3 Косплэй тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр
4 Япон дууны тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр