“Япон Фестиваль Монголд 2024” соёлын наадам болов

2024/8/21
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Японы ЭСЯ-ны асар дахь оригами танилцуулга
   8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Япон Фестиваль Монголд 2024” арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус наадмаар Японы уламжлалт урлаг, соёлын тоглолт, япон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, япон хоолны газруудын асрууд нээгдэж, 25 мянга орчим хүн ирж сонирхсон байна. 
   Нээлтийн үеэр Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Энэ жил Япон, Монгол хоёр улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Тус наадам энэ тэмдэглэлт ойн жилтэй цаг үе таарч, энэ жил анх удаа Монголын Улсын төв Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр болж байгаад их баяртай байна. Японы соёлын наадмаар дамжин хоёр орны талаарх ойлголт нэмэгдэн, хүмүүсийн нөхөрлөл улам гүнзгийрнэ хэмээн найдаж байна.” гэв.
  Элчин сайдын яамны зүгээс Монголын кэндамагийн холбоо, Монголын оригами урлалын холбоотой хамтран кэндама болон оригамиг танилцуулах асар нээснээс гадна косплей, анимэ дууны тэмцээний шүүгчээр оролцож, косплей тэмцээний эхний 2 байр, анимэ дууны тэргүүн байрны ялагч тус бүрт дэд шагнал болох “Jenesys” хөтөлбөрийн Японд аялах эрхийг олголоо.
3 Японы ЭСЯ-ны асар дахь кэндама танилцуулга
4 Косплей, анимэ дууны шагнал гардуулах үеэр