“Japan Festival in Mongolia 2023” арга хэмжээг амжилттай зохион байгуулахад зориулсан хүлээн авалт
2023/6/27
6 дугаар сарын 13-ны өдөр, Элчин сайдын өргөөнд “Japan Festival in Mongolia 2023” арга хэмжээг угтан хүлээн авалт болж, уг фестивалийн гол зохион байгуулагч болох “Нарны наадам” ТББ, хамтран зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд болон ивээн тэтгэгч компаниудын холбогдох хүмүүс энэ жил 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд “White Rock Center”-т болох уг фестивалийг илүү ач холбогдолтой зохион байгуулахаар санал солилцов. Энэ жил өнгөрсөн жилээс илүү олон тооны Япон уран бүтээлч, урлагийнхан оролцохоос гадна DJ-ийн тоглолт зэрэг шөнийн цэнгүүн зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жилийн Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо үдэж, ирэх 50 жилийн эхлэл болох агуулгаар энэ жилийн бэлтгэлээ хийж байна.
Японтой холбоотой ААН, байгууллагууд, Монголд үйл ажиллагаагаа тэлэхээр зэхэж буй япон компаниудыг дээрх арга хэмжээнд оролцохыг, олон хүн хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Уг фестивалийн талаар асуулт байвал энд дарна уу