Изүнокүни хотын дунд болон ахлах сургуулийн сурагчдын төлөөлөл тус ЭСЯ-нд зочлов

2026/8/3
1
   8 дугаар сарын 3-ны өдөр солилцооны хөтөлбөрт хамрагдан Шизүока мужийн Изүнокүни хотоос ирсэн дунд болон ахлах сургуулийн сурагчдын төлөөлөл тус ЭСЯ-аар зочлов. Изүнокүни хот нь 2015 онд Улаабаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн харилцан айлчлал зохион байгуулсаар байна.