Завхан аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2018/4/5
2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Завхан аймгийн Ургамал сумын дунд сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолд тус аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд уг сургуулийн болон биеийн тамирын заалны хуучирсан дулааны шугамыг засварласнаар 222 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд спортоор хичээллэн, өвлийн хүйтнийг ч үл ажран хичээллэх боломжтой болох юм.
Мөн түүнчлэн, 2013 онд “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар засварласан Улиастай сумын “Дэвшил” сургуулийн хичээлийн 2 дугаар байртай Элчин сайд М.Такаока танилцав. Энэ үеэр Япон улсын тусламжаар сурагчдын амьдрах, сурч боловсрох таатай орчин бүрдсэн хэмээн нутгийн ард иргэд талархалаа илэрхийлж байв.
Элчин сайд М.Такаока болон аймгийн Засаг дарга Д.Батсайхан
нар төслийн гэрээнд гарын үсэг зурав
Элчин сайд М.Такаока, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа
(аймгийн Засаг даргын баруун гар талд) болон Завхан аймгийн холбогдох албан хаагчид
Төсөл хэрэгжих Завхан аймгийн Ургамал сумын сургуулийн барилга
Төсөл хэрэгжих Завхан аймгийн Ургамал сумын сургуулийн биеийн тамирын заалны барилга
2013 онд хэрэгжсэн Улиастай сумын “Дэвшил” сургуулийн хичээлийн 2 дугаар байр