Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2018/2/27
    2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цэцэрлэгийн засварын төслийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон аймгийн Засаг дарга Л.Ганболд нар гарын үсэг зурав. Мөн гарын үсэг зурах ёслолд тус аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гишүүн оролцлоо.
 
    Энэхүү төслийн хүрээнд хуучирсан цэцэрлэгийн барилгыг бүхэлд нь засварлахын зэрэгцээ халаалтын системийг шинэчилсэнээр 130 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрон өвлийн хүйтнийг ч ажралгүй өнгөрөөх боломжтой болох юм.
 
    Мөн Элчин сайд М.Такаока, Засаг дарга Л.Ганболдын хамт тус аймагт ажиллаж буй Япон улсын ЖАЙКА-ийн Далайн чанад дахь залуу сайн дурын гишүүдийн ажилтай танилцахын зэрэгцээ, Хөвсгөл нуурын цогцолборт газарт Азийн хөгжлийн банкны Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцав.


Элчин сайд М.Такаока болон аймгийн Засаг дарга Л.Ганболд
нар төслийн гэрээнд гарын үсэг зурав


Элчин сайд М.Такаока, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар(Элчин сайдын зүүн талд)болон
Хөвсгөл аймгийн холбогдох албан хаагчид


Залуу сайн дурын гишүүн Кацүмата, Танигүчи нар(эхний эгнээний зүүн гар талын хоёр хүн)
болон тэдний ажиллаж буй Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн хамт олон


Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах сангийн
хүрээнд хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцав.
(Эко ариун цэврийн байгууламж, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг төсөл)