Дундговь аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2018/3/7
   2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, Дундговь аймгийн Адаацаг сумын бүрэн дунд сургууль болон дотуур байрны засварын төслийн гэрээнд Япон улсын Элчин зөвлөх М.Кикүчи болон аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурав.
   Энэхүү төслийн хүрээнд сургууль болон дотуур байрны хуучирсан дулааны шугам болон цэвэр бохир усны шугамыг зассанаар 320 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрон өвлийн хүйтнийг ч ажралгүй өнгөрөөх боломжтой болох юм.
 

Элчин зөвлөх М.Кикүчи болон аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар
төслийн гэрээнд гарын үсэг зурав


Элчин зөвлөх М.Кикүчи, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ(Элчин зөвлөхийн зүүн талд),
Залуу сайн дурын гишүүн Амэмия, Фүкүшима, Кавахара нар
(арын эгнээний голын гурван хүн)болон Дундговь аймгийн холбогдох албан хаагчид