Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2018/4/4
   2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд Элчин зөвлөх М.Кикүчи болон Аймгийн засаг дарга А.Гылымхан нар гарын үсэг зурав.
   Энэхүү төслийн хүрээнд, Япон улсын уг тусламжаар сургуулийн ус гоождог дээврийг засварласнаар 960 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломжтой болох юм.


Элчин зөвлөх М.Кикүчи болон аймгийн Засаг дарга А.Гылымхан
нар төслийн гэрээнд гарын үсэг зурав


Элчин зөвлөх М.Кикүчи (Урд эгнээний голын зүүн талд), аймгийн Засаг дарга А.Гылымхан
(Мөн урд эгнээний голын баруун талд) болон Баян-Өлгий аймгийн холбогдох албан хаагчид


Төсөл хэрэгжих Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын
сургуулийн 1 дүгээр байр


Төсөл хэрэгжих Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын
сургуулийн 2 дугаар байр


Төсөл хэрэгжих Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын
сургуулийн 1 болон 2 дугаар байрны үзэгдэх байдал