“Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ болов

2022/3/1
ЯпонУлсын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн түргэн тусламжийн машин
(Баруун гар талаас) Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин,Монгол -Японы эмнэлгийн захирал М. Адилсайхан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Х.Кобаяши, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар
  2 дугаар сарын 25-ны өдөр, Элчин сайд Х. Кобаяши Монгол Японы Эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцов.
  Энэхүү төсөл нь 2020 оны санхүүгийн жилд хэрэгжүүлсэн “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн 1 тэрбум иений дүн бүхий буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн машин, эмнэлгийн ор, рентгений тоног төхөөрөмж, хэт авианы сканер зэргийг эмнэлгүүдэд нийлүүлээ. Энэ нь Монгол Улс дахь шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.
  Монгол Японы Эмнэлэгт зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, АШУҮИС-ийн захирал Н. Хүрэлбаатар нар оролцов. Энэ удаа нийлүүлж буй тоног төхөөрөмж нь тус эмнэлгээр үйлчлүүлдэг өвчтөнд үзүүлэх эмчилгээ үйлчилгээгээр зогсохгүй, Монгол Японы эмнэлгийн хэрэгжүүлэх зайн оношилгоо эмчилгээний телемедецины системийг сайжруулна. Элчин сайд Х. Кобаяши Япон Улсын буцалтгүй тусламжаар баригдсан уг эмнэлэг нь бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний гол тулгуур нь болж байгаад баяртай байна хэмээлээ.
Буцалгүй тусламжаар нийлүүлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж
Элчин сайд Х.Кобаяши эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч буй нь
Элчин сайд Х.Кобаяши ярилцлага өгч буй нь