Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” анхдугаар симпозиум зохион байгуулагдав

2022/4/26
1 Дурсгалын зураг даруулав
2 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
 4 дүгээр сарын 19-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” анхдугаар симпозиумд оролцов. Уг симпозиумыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, АШУҮИС хамтран зохион байгуулсан ба АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Х.Кобаяши нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
 Мөн Монгол дахь Их сургуулийн эмнэлгийн хөгжил болон Япон Улсын Засгийн газраас Жайка байгууллагаар дамжуулан өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн тусламж дэмжлэгийн талаар танилцуулж,  Жайкагийн техникийн хамтын ажиллагааны төсөлд гар бие оролцсон япон мэргэжилтэн илтгэл тавьж, үйл ажиллагаагаа танилцууллаа. Цаашид Монголд их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.  
 
3 БШУ-ны сайд л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлэв
4 АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлэв
5 баруун гар талаас) АШУҮИС-ийн Монгол - Японы эмнэлгийн захирал асан Р.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Элчин сайд Х.Кобаяши