Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов
2026/8/17
2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов. Энэхүү дурсгалын цогцолбор нь Япон, Монголын харилцааны мартаж болшгүй түүхийг агуулсан ач холбогдол бүхий газар билээ. Элчин сайд гэргийн хамт цэцэг өргөн, эх орндоо буцах гэсэн сэтгэлээ өвөртөлсөн хэвээр Монголд нас барсан япон иргэдийг дурсахын зэрэгцээ энх тайвныг хүсэмжлэн хүндэтгэлээ илэрхийлэв.
Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэг Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.
Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэг Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.
