Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд япон иргэдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв
2026/9/9
2026 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлал хийж буй Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Иноүэ Шинжи, Сэто Рюүичи, Сакамото Рюүтаро нар япон иргэдийн дурсгалын цогцолборт зочилж, цэцэг өргөв. Тэрээр эх орондоо буцах эрмэлзлээ тээсээр Монголд нас барсан япон иргэдийг дурсахын зэрэгцээ энх тайвныг хүсэмжлэн хүндэтгэл илэрхийллээ.
