Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Япон иргэдийн дурсгалын цогцолбороор зочлов
2024/8/15
8 дугаар сарын 15-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов. Энэхүү дурсгалын цогцолбор нь Япон, Монголын харилцааны мартаж болшгүй түүхийг агуулсан ач холбогдол бүхий газар билээ. Элчин сайд тус цогцолборт эх орноо гэсэн сэтгэлээ өвөртлөн нутаг буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийг дурсахын ялдамд энх тайван, амар амгаланг өвөрлөн эмгэнэл илэрхийлэв.
Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.
Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.