Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт Япон иргэдийн дурсгалын цогцолбор болон Ногоон нуураар зочлов
2023/8/16


8 дугаар сарын 15-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов. Элчин сайд тус цогцолборт дэлхийн 2-р дайны дараа эх орноо гэсэн сэтгэл өвөрлөн нутаг буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв.
Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт, хамгаалалтыг хангаж ирсэн юм.
Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт, хамгаалалтыг хангаж ирсэн юм.


Мөн Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт цэцэрлэгт хүрээлэн болж өөрчлөгдсөн “Ногоон нуур”-аар зочлов. Хуучнаар тус газарт олзлогдсон япон иргэд Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтад ашиглах чулуу олборлодог байжээ. Ногоон нуурт албадан хөдөлмөр эрхэлж байсан олзлогдсон япон иргэдийн түүх, энх тайвны ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилгоор “Ногоон нуур” төрийн бус байгууллага нь “Сакура” гэр музейг байгуулсан юм. Элчин сайд Х.Кобаяши болон түүний гэргий олзлогдсон япон иргэдийн ажиллаж байсан газар болох “Ногоон нуур”-ыг хамгаалж, музейг түшиглэн тухайн үеийн судалгааг явуулж буй тус төрийн бус байгууллагын төлөөлөгч Өлзийтогтохын үйл ажиллагаанд талархал илэрхийлэв.