Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Япон иргэдийн дурсгалын цогцолбортой танилцан, хүндэтгэл үзүүлэв

2023/12/28
1 Элчин сайд М.Игавахара гэргийн хамт залбирч буй
2 Дурсгалын цогцолборын бүтээн байгуулалтын талаар тайлбарыг уншиж буй
    2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолбортой танилцан, хүндэтгэл үзүүлэвт зочлов. Элчин сайд М.Игавахара гэргийн хамт цэцэг өргөн, ирж буй шинэ жилийн энх тайвныг хүсэн залбирч, дэлхийн 2-р дайны дараа эх нутаг Япондоо харих гэсэн сэтгэлээ өвөртөлсөн хэвээр буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийллээ.
 
    Энэхүү дурсгалын цогцолборыг Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг хадгалалт хамгаалалтыг хариуцаж ирсэн юм.
3 Дурсгалын цогцолборын хадгалалт хамгаалалтыг хариуцсан ажилтан Гантогтохын хамт
4 Хүндэт зочны дэвтэрт өөрийн нэрийг бичиж буй