Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов

2022/8/15
1 Элчин сайд Х.Кобаяши болон түүний гэргий нар цогцолборын менежер Ч.Гантогтохын хамт
  8 дугаар сарын 14-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов. Элчин сайд тус цогцолборт дэлхийн 2-р дайны дараа эх нутагтаа буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгалыг  хүндэтгэн цэцэг өргөв.
   Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.