Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Зүүнхараа дахь Япон иргэдийн дурсгалт газартай танилцан, хүндэтгэл үзүүлэв


5 дугаар сарын 31-ний өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хот дахь япон иргэдийн дурсгалын газарт очиж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв. Энэ үеэр Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг болон нутгийн хүмүүс тус дурсгалын газрын тухай танилцууллаа.
2001 онд Улаанбаатар хотын Дамбадаржаад Япон иргэдийн дурсгалын цогцолборыг байгуулж, улмаар япон иргэдийн дурсгалыг нэгтгэсэн ч Зүүнхараа дахь япон иргэдийн дурсгалт газрыг өнөөг хүртэл тус нутгийн иргэд хадгалан, хамгаалж иржээ. Дэлхийн 2-р дайны дараа нутаг буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн оршин байсан энэхүү түүхийг өвлүүлэн үлдээх үйл хэрэг үргэлжилж буйг батлан харууллаа.
