14 дэх удаагийн “Олон улсын манга шагнал” тэмцээний бүртгэл эхэллээ

2020/4/16
  "Олон улсын Манга шагнал" нь 2007 онд анх зохион байгуулагдсан тэмцээний шагнал бөгөөд, түүнээс хойш гадаадын улс орнуудад манга-гийн соёлыг нэвтрүүлж манга-гаар дамжуулан олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулсан манга зураачдыг олон нийтэд таниулах зорилгоор өнөөг хүртэл жил бүр зохион байгуулагдаж байна.
 
   Ирүүлсэн бүтээлүүд дотроос хамгийн шилдэг нэг бүтээлд "Олон улсын манга шагналын гран при шагнал", удаах сонгогдсон 3 бүтээлд "Олон улсын манга шагналын шилдэг шагнал"-ыг тус тус олгох бөгөөд шагнал авсан бүтээлийн зохиогчид Япон сангийн урилгаар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохоор Япон улсыг зорих болно. Түүнчлэн энэ үеэр Японы манга зураачидтай санал бодлоо хуваалцах, хэвлэлийн компаниар зочлох, орон нутгаар аялах зэрэг арга хэмжээг төлөвлөж байна.
 
Бүртгэлийн талаарх мэдээлэл:
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 6 сарын 19-ны 17:00 цаг хүртэл
Бүтээлийг хүлээн авах газар:
  Японы ЭСЯ, Соёл мэдээллийн хэлтэс эсвэл
  Доорхи хаягаар шуудангаар илгээх.

Шуудангийн хаяг япон хэлээр:
〒163-6002 新宿区西新宿6-8-1 新宿オークタワー2F
MBE193 「第14回日本国際漫画賞実行委員会」
 
Шуудангийн хаяг англи хэлээр:
MBE193 The 14th Japan International MANGA Award Executive Committee Shinjuku Oak Tower 2F, 6-8-1 Nishi-Shinjuku, Shinjuku-ku, Tokyo, JAPAN Postcode: 163-6002
 
Удирдамжийг татаж авах
Бүртгэлийн хуудсыг татаж авах