Элчин сайд М.Игавахара 4 дэх удаагийн Монгол-Японы бизнес, инновацын форумд оролцов

2025/8/25
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал
 8 дугаар сарын 18-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдсан 4 дэх удаагийн "Монгол-Японы бизнес, инновацын форум"-д оролцов.
 2022 онд тохиосон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан анхлан зохион байгуулагдаж, өдгөө амжилттай үргэлжилж буй энэхүү форум нь Японы Цог Жавхлан Эзэн хаан болон Эрхэм дээд хатны Монгол Улсад хийсэн айлчлал, Осака-Кансай Экспогийн үеэр зохион байгуулагдсан “Монголын Үндэсний өдөр” өдөрлөг амжилттай болсон зэрэг үйл явдлуудын үр дүнд улам бүр өргөжин тэлэх хүлээлттэй байна.
 Энэ жил “Хамтдаа бүтээх ирээдүй” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчин, мэдээллийн технологи ба инноваци, хүний нөөцийн хөгжил, хүнс хөдөө аж ахуй зэрэг өргөн цар хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хоёр орны эдийн засгийн салбарын 500 гаруй төлөөлөл оролцлоо.
 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ энэхүү форум амжилттай болж, шинэ түншлэл тогтоох, улмаар бодит төслүүдийг эхлүүлэхэд хүргэнэ гэдэгт, мөн Монголын чадварлаг боловсон хүчин, ур чадвар Японы ноү-хаутай хосолсноор асар их боломжууд нээгдэж, сайн жишиг болохуйц хамтын ажиллагаанууд бий болно гэж найдаж байгаа ба Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яам цаашид ч дэмжлэг үзүүлэх болно хэмээн онцлон дурдав.
 
3 Ярилцлага өгч буй Элчин сайд М.Игавахара
4 Бизнес форумын үеэр