“Тэгш хамруулах боловсрол” семинар зохион байгуулагдав
2024/5/14

5 дугаар сарын 14-ний өдөр, Элчин сайд М.Игавахара “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл 2”-ийн үр дүнг Боловсролын салбарын багш нар болон холбогдох хүмүүст өргөнөөр танилцуулах зорилгоор “Тэгш хамруулах боловсрол” семинар зохион байгуулагдсан бөгөөд БШУ-ны яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын хамт оролцон мэндчилгээ дэвшүүлэв.
Элчин сайд М.Игавахара тус арга хэмжээний үеэр, тэгш хамруулах боловсролыг дэмжин Япон Улсын зүгээс хэрэгжүүлж буй уг төслийн үр дүнг бүрэн дүүрэн ашиглахын зэрэгцээ цаашид ч төслийн хүрээнд бий болсон үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүх хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж ирээдүйд төрөл бүрийн салбарт ажиллаж чадахуйц болно гэдэгт итгэлтэй байна хэмээв.