Элчин сайд Х.Кобаяши Кюүшү Окинава Монголын найрамдлын нийгэмлэгийнхэнтэй санал солилцов
2022/8/31

8 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад айлчлал хийж буй Кюүшү Окинава Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шинто Казүаки нарыг хүлээн авч, санал бодлоо солилцов.
Санал солилцох үеэр нийгэмлэгийн тэргүүн К.Шинто “Монгол уулын хөшөөг сэргээн засварлах төсөл”-ийг хэрэгжүүлж буйгаа танилцуулав. Энэхүү чулуун хөшөө дурсгал нь Фүкүока мужийн Фүкүока хотын Ниши дүүргийн уулын оройд байрладаг бөгөөд Монголчуудын довтолгооны үеэр (1274 он, 1281 он) амь үрэгдсэн монгол цэрэг эрсийн дурсгалд зориулан 1895 онд босгосон гэгддэг. Фүкүока мужид амьдардаг нэгэн монгол оюутан нурсан чулуун хөшөөг олж, нийгэмлэгийн тэргүүн К.Шинтод хандсанаар сэргээн засварлах ажил эхэлсэн бөгөөд энэ ондоо багтаан төслийг дуусгахаар зорьж, хандив босгох аяныг өрнүүлээд байна.
Мөн уулзалтад байлцсан Фүкүока хот дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ш.Алтан-Эрдэнэ “Нуран унасан чулуун хөшөөг сэргээн босгосноор Япон, Монголын хэлхээ холбоо улам гүнзгийрч, энэхүү газрыг дэлхийн энх тайвны билэг тэмдэг болгохыг хүсэж байна” гэв.