Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Р.Мүрасэ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр зочлов
2025/12/28
Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргалтай санал солилцов
БХЭШХ-ийн захирал, хурандаа Т.Мөнх-Оргилтой санал солилцов
- 12 дугаар сарын 17-ноос 23-ний өдрийн хооронд тус ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Р.Мүрасэ холбогдох байгууллагуудаар зочилж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хурандаа Т.Мөнх-Оргил нартай тус тус уулзаж санал бодол солилцлоо.
- Уулзалтаар талууд 2026 оноос хойших батлан хамгаалахын хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлэх боломж, чиглэлийн талаар санал солилцож, харилцаа хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх тал дээр санал нэгдэв.
- Япон Улсын Элчин сайдын яам, Японы Батлан хамгаалах яам болон Өөрийгөө хамгаалах хүчин нь Монгол Улстай батлан хамгаалахын хамтын ажиллагаа, солилцоог үргэлжлүүлэн дэмжиж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажиллах болно.
