Дорноговь аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2025/8/21
1 Элчин сайд М.Игавахара, Засаг дарга О.Батжаргал нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
 8 дугаар сарын 19-ний өдөр, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын байранд Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дорноговь аймгийн Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гарын үсэг зурав.
 Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара сумын хүүхэд багачуудад сургуулийн боловсрол олгох чухал үүрэг хүлээсэн тус сум дахь цорын ганц сургууль нь олон жилийн насжилтаас шалтгаалж барилга нь элэгдэж муудан хүнд нөхцөлд байсан бөгөөд засвар хийснээр сургалтын орчин сайжирна гэдэгт итгэж байна хэмээн дурдав. 
 Мөн Засаг дарга О.Батжаргал тус аймагт “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөөр хэрэгжсэн олон төслүүдийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангалт хийгдсэн нь иргэдийн амьдралын чанарт бодит хувь нэмэр оруулсаар ирсэнд нийт аймгийн иргэдээ төлөөлөн талархал илэрхийлж буйгаа дурдав.
 Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 616 дахь, тус аймагт хэрэгжих 18 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 154,971 ам.доллар юм.
3 Дурсгалын зураг