Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Тал нутгийн мөсөн шоу” зохион байгуулагдав

2023/2/1
1
2
 Монголд анхных болох “Тал нутгийн мөсөн шоу” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Степпе Арена ордонд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Монголын тэшүүрийн холбооноос Японы тэшүүрийн холбоотой хамтран Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний нэг болгон зохион байгууллаа.
 Энэ үеэр уран гулгалтын тамирчид Хонго Рика, Хонда Хироки, Каракава Цүнэхито, Үрамацү Чисато болон Монголын уран гулгагч Г.Марал-эрдэнэ, Японы соёлын өв тээгч бүжигчид Азума Канхо, Азүма Каняа, Ханаяги Масакацү нар Монголын урлагийн үзүүлбэртэй хоршсон гайхалтай тоглолтыг толилуулж, үзэгч олныг баясгалаа.
3
4