Элчин сайд М.Игавахара “Хөх сувд-2025” мөсний баярыг үзэж сонирхов
2025/2/14

2 дугаар сарын 13-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдаж буй “Хөх сувд 2025” мөсний баярын нэг арга хэмжээ болох “Хөвсгөл нутгийн бренд” үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов.
Элчин сайд М.Игавахара нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, тус арга хэмжээ нь Хөвсгөл нутгийн сэтгэл татам байдал, соёл, уламжлалтай танилцах боломж олгоход ач холбогдолтой бөгөөд уг үзэсгэлэн худалдаа нь олон хүнд мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурыг хамгаалах, орон нутгийн бизнесийг идэвхжүүлэх зорилгоор энэхүү баярыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил зохион байгуулсан “Хөх сувд-2024” мөсний баярт Япон, Өмнөд Солонгос, Герман, АНУ зэрэг найман орны 270 гаруй жуулчин, 20 гаруй мянган дотоодын жуулчид зорин ирж оролцжээ.