Япон, Франц, Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн болов

2024/9/18
1 Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр
2 Үзэсгэлэнгийн танхимд
   9 дүгээр сарын 15-ны өдөр Японы Олон улсын орчин үеийн урлагийн холбоо, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй Япон, Франц, Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн Арт Галерейд боллоо.

   Японы Олон улсын орчин үеийн урлагийн холбоо нь урт хугацааны турш япон болон монгол уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд Монголд 2005, 2016, 2017 онуудад үзэсгэлэн гаргаж байжээ. 4 дэх удаагаа болж буй уг үзэсгэлэнд япон, монгол зураачдын бүтээлээс гадна Францын дүрслэх урлагийн үндэсний нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Францаас ирсэн бүтээлүүд мөн дэлгэгджээ.
Үзэсгэлэн 9 дүгээр сарын 21-нийг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.