Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг Монгол Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төвд гардуулах ёслолын арга хэмжээ болов
2021/12/14
Монгол Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлж, боловсон хүчнийг бэлтгэж, Япон Улс, Монгол Улсын харилцан ойлголцол, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан гавьяаг үнэлж, 2021 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртэв. 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан тус өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Х.Кобаяши тус төв “Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, өндөр түвшний япон хэлний боловсрол олгохоос гадна японы соёл, дэг жаяг, зан заншлаас суралцахад дэмжлэг үзүүлж, оюутнуудаа ямагт анхаарч, боловсрол олгож ирснийг нь онцлон дурдав. Тус тэтгэлэгт хөтөлбөрөөр 17 жилийн хугацаанд 300 гаруй монгол залуус Япон Улсад суралцаж, эх орондоо ирсний дараа ч хоёр орныг холбох гүүр болон ажиллаж байгаа нь Япон, Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Тус төв цаашид ч амжилттай ажиллана гэдэгт найдаж байна.