Монгени цогцолбор сургуулийн япон хэлний багш Наканиши Рейкод Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав
2022/11/9

Монгени цогцолбор сургуулийн япон хэлний багш Наканиши Рейко Монгол Улсад олон жилийн турш япон хэлний боловсрол олгох, түгээн дэлгэрүүлэхэд оруулж ирсэн гавьяа, зүтгэлийг үнэлэн, 2022 оны Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав.
11 дүгээр сарын 9-ний өдөр болсон тус ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Наканиши багш 1994 оноос Монголд япон хэлний багшаар ажиллан, 2000 оноос эхлэн япон хэлний сурах бичиг шинээр гаргах төсөлд голлох үүрэг гүйцэтгэж, япон хэлний боловсрол олгох бүхий л үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан. Монгол дахь Япон хэлний багш нарын холбооноос явуулж буй сургалт, судалгааны ажил, симпозиум зэрэг үйл ажиллагаанд Наканиши багшийн оролцоо салшгүй чухал байр суурь эзэлдэг” хэмээн Наканиши багшийн гавьяаг онцлон дурдахын хамт цаашдын ажил үйлсэд амжилт болоод Монгол дахь япон хэлний боловсрол улам хөгжихийг хүсэн ерөөв.