Элчин сайд М.Игавахара Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён С.Бямбацогтод бараалхав

2026/5/15
1 Элчин сайд М.Игавахара, УИХ-ын дарга С.Бямбацогт
2 Уулзалтын үеэр
   5 дугаар сарын 13-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён С.Бямбацогтод бараалхаж, УИХ-ын даргаар томилогдсон явдалд баяр хүргэв. Талууд Япон, Монголын харилцааны хөгжил, эдийн засгийн салбар дах хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвээр санал солилцов.