Япон Улсын хилээр нэвтрэх хорио цээрийн асуумжийн хуудсыг цахим хэлбэрт шилжүүлэх (QR код авах) тухай

2021/1/5
 Өнөөг хүртэл Япон Улсад зорчих үед нисэх онгоцонд тарааж байсан асуумжийн хуудсыг цахим хэлбэрт шилжүүлэх боллоо.
 Цаашид цахим асуумжийн хуудсыг (Гэр, нисэх онгоцны буудал, агаарын хөлөг зэрэгт) урьдчилан бөглөж QR код аван Япон Улсын хилээр нэвтрэх үедээ хилийн хорио цээрийн байцаагчид шалгуулна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор  Questionnaire Web буюу асуумжийн цахим хуудсыг ашиглах тухай мэдээллээс харна уу.