Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийн хүлээн авалтад японы “Хотатэ” хясаа зоогийг өргөн барив

2024/1/29
1
2
 1 сарын 25-ны өдөр Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийн хүлээн авалтын үеэр японы далайн гаралтай бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор 500 орчим хясааны сүши, мөн тооны бяслагтай шарсан хясаа, 400 таваг хясаатай шарсан пастагаар зочдоо дайллаа.   
 
 Хүрэлцэн ирсэн зочдоос “Амьдралдаа анх удаа хясаа идэж үзэж байна, өвөрмөц гоё, амттай юм”, “Энэ дотроос хамгийн амттай нь хясааны сүши байлаа”, “Түүхий хясаанаас илүү шарсан хясаа нь идэхэд амар юм” хэмээн япон хясааны талаар сэтгэгдлээ хэлсэн бол Монголд рестораны үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн зүгээс “Хясаа нь монголд тийм ч танил бус хоолны орц, гэхдээ түүхий далайн бүтээгдэхүүн идэж дасаагүй монгол хүмүүс сүшигээр нь идэх дуртай юм байна. Цаашид ресторандаа сүши гаргах талаар бодож үзнэ”, “Япон хясаа хэдий үнэтэй ч сайхан амттай болохоор өөрийн ресторандаа үргэлжлүүлэн гаргах бодолтой байна” гэх мэт санал, сэтгэгдлээсээ хуваалцлаа. 
 
 Монголд далайн гаралтай хоол хүнс хэрэглэх нь ховор ч энэ удаагийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн 500 гаруй зочдод япон хясааг танилцуулснаар япон хоолны орц, япон хоол улам түгээмэл болно хэмээн найдаж байна.