Элчин сайд М.Игавахара 40 дэх удаагийн олон улсын номын баярт оролцов
2026/9/29
Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
Номын асраар явж сонирхов
9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болсон “40 дэх удаагийн олон улсын номын баяр”-ын нээлтийн ёслолд Элчин сайд М.Игавахара зочноор оролцон мэндчилгээ дэвшүүллээ.
Элчин сайд энэ үеэр дэлхийн олон орны ном бүтээлүүд монгол хүүхдүүдийн хувьд шинэ нээлт, шинэ мэдрэмжийн эх сурвалж нь байхыг хүсэн ерөөж, номонд хайртай бүх хүнд хүндэтгэл илэрхийлэв.
20 жилийн өмнөөс ТББ-ын санаачилгаар зохион байгуулагдаж ирсэн тус номын баяр нь зохиолчид, хэвлэлийн компаниуд, ном сонирхогч олон хүн нэг дор цугладаг томоохон арга хэмжээний нэг юм. Жилд 2 удаа болдог тус арга хэмжээнд энэ удаад Япон сангийн дэмжлэгээр монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан зурагт номын зохиолч Ито Хироши тусгай зочноор оролцон, өөрийн номоо танилцууллаа.

Элчин сайд М.Игавахара гэргийн хамт номын баярт
Зохиолч Ито Хирошигийн номын танилцуулга