Шизүока мужийн ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт оролцогчид ЭСЯ-нд зочлов

2023/8/15
1 Дурсгалын зураг
 8 дугаар сарын 11-ний өдөр, Шизүока мужийн ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт оролцсон нийт 25 сурагч тус ЭСЯ-нд зочлов.
 Шизүока муж нь Дорноговь аймагтай 2011 онд найрамдалт харилцааны гэрээ, 2015 онд ахлах сургуулийн сурагч харилцан солилцох ажиллагааны тухай санамж бичиг байгуулж, улмаар үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлсээр байна.
 Тус ЭСЯ-нд зочилсон ахлах сургуулийн сурагчид Шизүока мужид төрж, өссөн тус ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүмагаас дипломат алба, гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажил, үүргийн тухай яриа, танилцуулга сонсож, олон улсын харилцан солилцооны талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэв.