“Хино” компаний албан ёсны засвар, үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ

2019/4/22
a Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Такаока мэндчилгээ дэвшүүлж буй нь
a Хүндэт зочдын тууз хайчлах ёслол
     4 дүгээр сарын 12 ны өдөр, Улаанбаатар хотод “Хино” компаний албан ёсны засвар, үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ боллоо.
     Энэхүү төв нь “Хино” компанийн албан ёсны борлуулагч болох Монголын “Хишиг арвин” компанийг түшиглэн засвар үйлчилгээ болон шинэ машин худалдах зорилгоор байгуулагдсан.
     Элчин сайд Такаока, тус арга хэмжээний нээлтийн үеэр “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1995 онд Улаанбаатар хотод “Хино” компани болон бусад компанийн автобусыг Монгол Улсад нийлүүлж байсан бөгөөд Япон чанарыг  монголчууд хүлээн зөвшөөрдөг билээ. Цаашид “Хино” компани олон салбарт үйл ажиллагаа явуулж, Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулаасай ” хэмээв.
a “Хино” компаний албан ёсны засвар, үйлчилгээний төвийн гаднах байдал