Хэйан Жёгакүин сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид Японы ЭСЯ-нд хүрэлцэн ирэв

2026/4/6
1
 4 дүгээр сарын 3-ны өдөр, Монгол Улсад айлчлан ирээд буй Киото хотын Хэйан Жёгакүин сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, багш нар болон Чингэлтэй дүүргийн төлөөлөл тус Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж, Японы ЭСЯ-ны Хэргийг Түр Хамаарагч К.Кондотой санал солилцов.
 Хэйан Жёгакүин сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон багш нараас бүрдсэн төлөөлөгчид тус сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан Улаанбаатар хотын 149 дүгээр сургуульд зочлон, Монголын соёлтой танилцаж, хэлний бэрхшээлээс үл хамааран олон найз нөхөдтэй болсон тухайгаа танилцууллаа. Цаашид ч энэ мэт сурагч солилцооны хөтөлбөрөөр дамжин хоёр орны хүүхэд, залуучуудын харилцан ойлголцол, найрамдалт харилцаа улам бүр хөгжинө гэдэгт найдаж байна.