Heart Saving Project - 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

2026/9/28
1 Heart Saving Projec Ашгийн бус байгууллагын тэргүүн Н.Ханэдагийн хамт
 9 дүгээр сарын 23-ны өдөр, Heart Saving project Ашгийн бус байгууллагын Монголд үйл ажиллагаа эхлүүлсэний 25 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдаж, Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч К.Кондо оролцов.  
 Heart Saving project нь 2001 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 25 жилийн турш Япон, Монгол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүчээ нэгтгэн төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд эмчилгээ, оношилгоо хийж ирсэн. Энэхүү үйл ажиллагаа нь технологи дамжуулах, залуу эмч нарыг бэлтгэх зэргээр өргөжин хоёр улсын эрүүл мэндийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг баттай гүнзгийрүүлж ирсэн билээ.
 Уг арга хэмжээний үеэр Япон, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон холбогдох хүмүүс хуран цуглаж, 25 жилийн үйл ажиллагааны замнал, үр дүнг эргэн харахын ялдамд, 25 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэлээ.
 Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч К.Кондо, олон жилийн турш төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн хоёр орны холбогдох хүмүүст хүндэтгэл илэрхийлж баяр хүргээд, энэхүү 25 жилийн хамтын ажиллагаагаар дамжин бий болсон харилцаа болон итгэлцэл нь Япон, Монголын найрамдалт харилцааны тулгуур болсон “хүн хоорондын холбоо”-ны тод илрэл юм хэмээв.