Хавдар Судлалын Үндэсний Төв дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2023/3/14
1 Ерөнхий Захирал Н.Эрдэнэхүү болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
   3 дугаар сарын 14-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хавдар Судлалын Үндэсний Төвийн цэвэр ус түгээх системийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий Захирал Н.Эрдэнэхүү нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нар оролцлоо.
    Мөн Ерөнхий Захирал Н.Эрдэнэхүү, энэхүү төслийн хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвд тулгамдсан асуудлуудаас цэвэр усны системийн асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Эрүүл мэндийн салбарт чухал дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд талархал илэрхийлье хэмээв. 
   Уг төслийн хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвийн цэвэр ус түгээх системийн засварын ажил хийгдэх юм. Хавдар Судлалын Үндэсний Төв нь 1961 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын хэмжээнд хавдрын мэргэшсэн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй цорын ганц улсын эмнэлэг юм. Гэвч тус эмнэлгийн барилга олон жилийн эдэлгээний улмаас цэвэр ус түгээх систем нь хуучирч муудан, байнга ус алддаг болсон нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байна. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр тус эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, эмнэлгээр үйлчлүүлэгчид сэтгэл амар эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болох юм. 
   Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 593 дахь, Хавдар Судлалын Үндэсний Төвд хэрэгжих 3 дахь төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 217,100 ам.доллар (735,781,242 орчим төгрөг) юм.
3 Уулзалтын үеэр
4 Дурсгалын зураг