Элчин сайд М.Игавахара Шинэ Монгол Харүмафүжи сургуультай танилцав
2024/3/22


3 дугаар сарын 22-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Шинэ Монгол Харүмафүжи сургуультай танилцав. Тус сургууль 2018 онд байгуулагдсан цагаас хойш япон хэв шинжийн сургалтын орчин бүрдүүлж, олон чадварлаг сурагчдыг төгсгөсөн билээ. Элчин сайд М.Игавахара тус сургуультай танилцсаны дараа ахлах ангийн сурагчдад зориулан үг хэлж, сурагчдын асуултад хариулав. Түүний дараа Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн ТУЗ-ийн дарга, Мэргэжлийн Сумогийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой санал бодлоо солилцов.



