Шинэ Монгол Харүмафүжи сургууль байгуулагдсаны 5 жилийн ойн хүлээн авалт

2023/9/6
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Мэндчилгээ дэвшүүлж буй "Шинэ Монгол" Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Бямбадорж нар
 9 дүгээр сарын 1-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши UG паласт болсон “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль байгуулагдсаны 5 жилийн ойн хүлээн авалтад оролцов. 
 Энэхүү хүлээн авалтад "Шинэ Монгол" Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Бямбадорж (мэргэжлийн сүмо бөхийн Их аврага асан Харүмафүжи) болон Япон, Монголын дэмжигч, хамтрагч нарын төлөөлөл оролцож, Шинэ Монгол Харүмафүжи сургууль байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэн цаашдын хөгжил дэвшлийг хүсэн ерөөв.
 Элчин сайд хэлсэн үгэндээ “Шинэ Монгол Харүмафүжи сургууль япон хэв шинжийг агуулсан боловсролын давуу талаа ашиглан цаашид ч улам бүр өсөн дэвжиж, Монголын боловсролын салбарт манлайлах байр суурь эзлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээв.