Хакодатэгийн Коосэн сургуулийн оюутнууд ЭСЯ-нд зочлов
2023/9/6

9 дүгээр сарын 4-ний өдөр, Хакодатэгийн Технологийн Коосэн сургуулиас Монголын судалгаанд оролцож буй 12 оюутан тус ЭСЯ-нд зочлов. Эдгээр оюутнууд энэ удаагийн судалгаагаар Монголын нийгмийн асуудлыг сэдэв болгон дэлхийн даяаршлын судалгааны ажлыг хийж, ирэх жилийн 3 сард Хакодатэ Коосэн сургуульд болох семинарын үеэр илтгэл тавихаар төлөвлөж байна. Хоёр орны залуу үеийнхэний харилцаагаар дамжин харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, хамтдаа дэлхийн нийгмийн асуудлын төлөө ажиллана хэмээн найдаж байна.