Хөвсгөл аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2022/3/24
1 Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараа
    3 дугаар сарын 24-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцлоо.
    Мөн Засаг дарга Идэрбаясгалан, Хөвсгөл аймагт Өвсний үндэс хөтөлбөр 1996 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаагийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл нь манай аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байна. Түүнчлэн уг төслийг дэмжиж, аймгийн сургалтын орчинг сайжруулж буйд Япон улсын ард түмэнд гүнээ талархал илэрхийлье. Мөн энэ удаагийн төслөөр засварлах дотуур байрыг сурагчдын төлөө ариг гамтай ашиглах болно хэмээв.
 
    Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд их засварын ажил хийгдэж, тус дотуур байрны эрүүл, аюулгүй орчин сайжрахын зэрэгцээ бүс нутгийн боловсролын  орчин сайжрана.
 
    Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 581 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байна. Энэхүү төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,829 ам.доллар (643,500,000 орчим төгрөг) юм.
3 Дурсгалын зураг
4 Уулзалтын үеэр