Дархан-Уул аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2022/3/16
1 Засаг дарга Б.Азжаргал болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Арга хэмжээний үеэр
   3 дугаар сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хүрэлцэн ирэв.
Мөн Засаг дарга Азжаргал, Япон Улсын Засгийн газар нь Дархан-Уул аймгийн бүтээн байгуулалт, үйлдвэр аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч жил дараалан тусламж үзүүлж байгаад нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс болон хувийн зүгээс Япон Улсын ард түмэнд гүнээ талархаж байна хэмээв.
 
   Уг төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилгын засварын ажил хийгдэж, тус сургуулийн эрүүл, аюулгүй орчин сайжрахын зэрэгцээ бүс нутгийн боловсролын  орчин сайжрана гэдэгт итгэлтэй байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 578 дахь Дархан-Уул аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Энэхүү төслийн санхүүжилт олгогдох төсвийн дээд хязгаар нь 615 сая төгрөг юм.
3 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
4 Уулзалтын үеэр