Улаанбаатар хотын Багануур дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2022/3/21

3 дугаар сарын 21-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцлоо.
Мөн Засаг дарга Даваасүрэн, 2009 онд Багануур дүүрэгт хэрэгжсэн анхны төсөл болох 138-р цэцэрлэгийн засварын ажил амжилттай хэрэгжсэнээр 200 гаруй хүүхдүүдийн сурах орчин сайжирч, үр ашигаа өнөөдөр ч өгсөөр байна. Энэ удаа тус дүүргийн 4 дэх төсөл болох 142-р цэцэрлэгт дэмжлэг үзүүлсэнд туйлын их баяртай байна хэмээв.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгт их засварын ажил хийгдэж, тус цэцэрлэгийн эрүүл, аюулгүй орчин сайжрахын зэрэгцээ бүс нутгийн боловсролын орчин сайжирах юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 580 дахь Багануур дүүрэгт хэрэгжих 4 дэх төсөл болж байна. Энэхүү төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 148,043$ (421,850,000 орчим төгрөг) юм.