Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2023/12/28

12 дугаар сарын 27-ны өдөр, Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байранд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо.
Засаг дарга Н.Баярмөнх “Өвсний үндэсний хөтөлбөрөөр Баянзүрх дүүргийн тулгамдсан асуудлыг шийдэх гэж байгаад Японы ард түмэнд талархал илэрхийлье” гэж хэлэв.
Энэхүү төслөөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байрыг бүрэн засварлана. Үүнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гал тогооны өрөөний агааржуулалт, цонх, хаалга, шал, тааз, хана, цэвэр, бохир усны хоолой, халаалтын радиатор зэргийг засварлаж, эрүүл аюулгүй сургалтын орчныг бүрдүүлж, тус дүүргийн боловсролын чанарыг дээшлүүлнэ хэмээн найдаж байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 597 дахь, Баянзүрх дүүрэг хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 282,426 ам.доллар юм.