ОБЕГ дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2022/12/23

12 дугаар сарын 22-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар гарын үсэг зурав.
Мөн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Япон улсын гал түймэр унтраах тусгай тоноглол бүхий автомашиныг Монголын хөдөө орон нутагт нийлүүлж, Монгол улсын дөрвөн аймаг, таван сумын гал түймэртэй тэмцэх, аврах үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулж буй Япон улсын ард иргэдэд талархлаа илэрхийлье хэмээв.
Уг төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хулд, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд Япон Улсын Гал түймэртэй тэмцэх холбооны дэмжлэгтэйгээр, Япон улсад өмнө нь ашиглагдаж байсан гал түймэр унтраах автомашиныг нийлүүлэх ба энэ нь орон нутгийн гал унтраах, аврах чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нутгийн иргэдийн аюулгүй, таатай амьдрах орчныг сайжруулахад тус нэмэр оруулах юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 588 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 92,411 ам.доллар юм.